ИРЭХ УЛИРЛЫН АВАРГУУДЫН ЛИГТ ПСЖ ТҮРҮҮЛНЭ

2021-08-08  

Европын Лигийн багуудаас энэ улиралд хамгийн хүчирхэгжиж буй нь Францын аварга Парис Сан Жермен. Барселона багийн гол хөдөлгүүр Месси ПСЖ багийн нэрийн өмнөөс тоглох нь нэгэнт тодорхой болсон. Месси Францад ирж, гэрээндээ гарын үсэг зурах л үлдсэн байна. Өдгөө 34 настай, аргентин довтлогчид жилийн 50 сая евро олгох, хоёр жилийн гэрээг ПСЖ баг санал болгожээ. Дээр нь урамшуулал олгоно.

Аваргуудын Лигийн 4, Супер цомын аваргын 3, Испанийн Ла Лигийн 10 цомыг өргөсөн дэлхийн шилдэг довтлогчийг Неймар уруу татаж ятгасан ч гэж үздэг. Неймар-Месси- МБаппе гэсэн гурвалын өмнө тэсэх баг гарахгүй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байна. Дээр нь Европын аварга, Италийн шилдэг хаалгач Донраруммаг ПСЖ багийг зорьж буй нь энэ багийн арын хамгаалалтыг найдвартай болгож буй.

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?