КЭВИН ДУРАНТ: АМЕРИКИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТҮВШИНД ОЙРТОЖ БОЛНО, ХОЖИХ БОЛООГҮЙ...

2021-08-08  

Олимпийн тоглолтын үеэр бидэн лүү сошиалаар ихээхэн давшилсан, доромжилсон. АНУ-ын сагсан бөмбөгийн баг мууджээ, медаль ч авч чадахгүй гэж бичицгээсэн. Нутаг нэгтнүүд маань ч олноороо дэмжсэн харагдсан.Биднийг Словенийн дараа дөрөвдүгээр байранд орно ч үзэцгээсэн.

Бид Испани, Австралийн багт хожигдож байсан нь үнэн. Тэд эхний хоёрдугаар үед 10 оноогоор ч тасарч байсан тохиолдол бий. Гэхдээ л дөрвөн үе тоглодог шүү дээ. Тоглолтын эцсийн үр дүнд бид аль алиныг нь хол хожсон. Харин финалын тоглолт бол өөр. Бид Францтай тоглохдоо эхнээсээ тоглолтыг хошуучилсан.

Эхний 3 үед оноогоор илүү гарсандаа үл ялиг тайвширч, дөрөвдүгээр үед тэднийг ойртуулсан тал бий. Гэхдээ бид зорилгоо амжилттай биелүүлсэн. Америкийн сагсан бөмбөг бол бусдад хүршгүй хол газар, давшгүй өндөр оргил гэдгийг санууллаа. Бидэнд ойртож болно, хожих яагаа ч үгүй гэж багтаа 5 дахь олимпийн алтан медалийг дараалан авчирсан Кевин Дуран NBC-д ярилцлага өгөхдөө онцоллоо. Словенийн багийг хожсон Австраличууд түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн төрлөөр Олимпийн хүрэл медаль хүртлээ.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?