М.ЛАСИЦКЕНЕ: БИ ЧАДНА. БУСДАД АЛДАХГҮЙ ГЭЖ АМАНДАА ҮГЛЭЖ БАЙЛАА

2021-08-08  

Олимпийн сүүлчийн өдөр өндрийн харайлтын төрөлд Оросын хөнгөн атлетикийн тамирчин Мария Ласицкене 2 м 04 см өндрийг анхны харайлтаар амжилттай харайж олимпийн аварга боллоо. Мөнгөн медалийг Австралийн Никола Макдермотт (2 м 02 см), хүрэл медалийг Украйны гэрэлтэж буй од Ярослова Могучих (2 м 00 см) нар анх удаагаа хүртлээ.

Би 2015, 2016 онд Дэлхийн аварга болсон байсан. Яг энэ үед ОУОХ-ноос Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Рио-2016 олимпод оролцуулахаас татгалзсан. Дараа нь Дэлхий болон олон улсын тэмцээнд ч оруулалгүй хориг тавьсан. Тамирчин хүний хувьд тэмцээнд оруулахгүй хорих шиг хатуу шийтгэл байдаггүй юм билээ. Токио-2020 олимпод оролцуулахгүй бол зодог тайлна гэж шийдсэн байсан. Бүр аргаа бараад дүрвэгсдийн багаас ч оролцох асуудлыг судалж байсан. Сэтгэл зүйн ихээхэн хүнд дарамттай тулгарч, дээр нь тэмцээний туршлага илэрхий дутагдсанаас 1м 96 см-ийн өндрийг гурав дахь оролдлогоороо чүү чамай давсан. Сэтгэл санаагаар бүрмөсөн унах ч үе таарсан. Битүү манан дунд орсон юм шиг, эргэн тойрноо ч сайн харж чадахаа больсон. Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж өөрөөсөө асуух хэрнээ дасгалжуулагчийнхаа заавраар л гүйж, харайж байв.

Тэгсэн хэрнээ -Чи чаддаг шүү дээ. Бусдад алдаж болохгүй. Чи л авах ёстой гэсэн шуналын бодол орж ирнэ. Сэтгэл зүйн дарамт, түгшүүр хосолсон. Гар салганаж, хөл чичирч, толгой эргэж байлаа. Цэнгэлдэхэд дэмжиж суугаа аав, ээжид хэрхэн харагдаж байснаа төсөөлж ч чадахгүй нь. Би сэтгэлийн тэнхэл ч үгүй болсон байсан хэдий ч Олимпийн аварга л болох мөрөөдлөөсөө хагацахыг хүсээгүй. Бурхандаа залбирсан. Намайг бурханы хүч л өргөж, тэр өндрүүдийг давуулсан гэж бодож байна гэж Мария Ласицкене Россия-1 сувагт ярилцлага өглөө.

Ласицкене бол жинхэнэ тамирчин. Тэр бол туйлбартай, сэтгэлийн их тэнхээтэй, тэвчээрийн туйл болсон хүн. Ямар их хүнд дарамтыг туулж, энэ өндөрлөгт хүрэв ээ гэж бодохоос түүний өмнө би гүн хүндэтгэл үзүүлж байна. Торонд хийсэн шувуу шиг л байсан. Тэмцээн уралдаанд орохыг хориглосон. Харах бүр сэтгэл өвддөг байсан. Торонд удаан хоригдсон том шувуу далавчаа дэлгэж дийлэхээ больдог юм байна. Үүнтэй адил зүйл олимпийн цэнгэлдэхэд Марияд тохиолдож байлаа. Гэвч Маша чадлаа гэж түүний дасгалжуулагч Геннадий Габрилян Советский спорт сонинд ярилцлага өгөхдөө онцлов.

No description available.

No description available.

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?