Л.МЕССИ АСГАРАХ НУЛИМСАА БАРЬЖ ДИЙЛСЭНГҮЙ

2021-08-12  

Барселона багийн ахлагч, багийнхаа туг нь болж дэрвэж явсан Лионел Месси Францын аварга Парис Сан Жермен багийг зорих болсон нь албажлаа. Тэрбээр төрөлх цэнгэлдэх хүрээлэндээ хэвлэлийн бага хурал хийж, багаа орхих болсноо зарлалаа.

-Би юунаас эхэлж ярихаа ч мэдэхгүй байна. Олон өдөр, олон шөнө энэ тухай бодлоо. Бодоод бодоод ч юу гэж хэлэхээ олсонгүй. Багаа орхих шийдвэр гаргахад тун хэцүү байлаа. Үнэндээ би үүнд бэлэн байж чадаагүй. Жилийн өмнөөс л факс ирж, энэ яриа өрнөсөн. Гэхдээ ийм хурдан, тэр тусмаа энэ ондоо багтан явчих юм гэж огт бодоогүй. Эндээ л үргэлж байх юм шиг бодож байлаа.

Яагаад гэвэл энэ миний ордон, миний гэр бүл. Үүнийг л би хүсэж, хайрлаж , зүтгэж байсан. Барселонад дэндүү аз жаргалтай амьдарсан. Аз жаргалыг би энэ клубт, энэ хотод л олсон. Үүнээс илүү жаргал гэж байгаагүй. 13 настайдаа анх энд хөл тавьснаа санаж байна. Хаашаа ч хөдлөлгүй яг 21 жил өнгөрчээ.

Гэтэл одоо явах гэж байдаг. Анх ганцаараа энд ирсэн бол одоо эхнэр, гурван хүүхдийн хамт явах бэлтгэлээ базааж байна. Би дахиж ирэхгүй хэлж үнэндээ чадахгүй. Учир нь Барселона бол миний гэр орон юм гэж хэлэхдээ, өдгөө 34 настай, Барселона багийн төлөө 778 тоглолт хийж, 672 гоол оруулсан домогт довтлогч Лионел Мессигийн хоолой зангирч, нүднээсээ асгарах нулимсаа арчиж хүчрэхгүй байлаа.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?