Ж.МИЗУТАНИ: МИМО ИТО БАЙГААГҮЙ БОЛ ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛИЙГ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙЛАА

2021-08-12  

Японы олимпийн баг 27 алтан медаль авсны хамгийн үнэ цэнэтэйд нь ширээний теннисний холимог хосын алтан медаль орж буй гэж Киодо агентлаг мэдээллээ. Токио-2020 зуны олимпийн финалд Мизутани- Итогийн хос 16 жилийн өмнө боловсруулсан төлөвлөгөөг биелүүлж, Хятадын Сү Шин- Лиу Шэ Вэй нарын " алтан хос"-ыг 4:3 -аар хожин япончуудын хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадлаа.

Германы Патрик- Солжа нарын хосод бараг л хожигдож дууссан. Хагас шигшээгийн шийдвэрлэх 7 дугаар тоглолтонд 8:2-оос тэднийг барьж хожсоноор аваргын төлөө эрхээ олж авсан. Маш өндөр үнээр олдсон эрх. Финалын шийдвэрлэх 7 дугаар өрөгт Сү Шин- Лиу Шэ Вэй нарын хосыг 8:0-ээр хожиж, аварга болоход гуравхан оноо дутуу байхад өөртөө эргэлзэж эхэлсэн. Нэг л баригдчих юм шиг санагдаж, сандарч түгших тэр мөчид өрсөлдөгч нар маань оноог улам ойртуулж байлаа. Би улам сандарч, яаж тоглох учраа ч гээсэн. Харин Мимо Итогийн дараалан авсан оноо намайг хурцалж зоригжуулсан. Мимо Ито байгаагүй бол энэ алтан медалийг авч чадахгүй байлаа гэж NHK телевизэд сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

Энэ алтан медаль дэндүү онцгой. Японы ард түмний хүсэн хүлээсэн, зарлан тунхаглаж, захиас даалгавар болсон гэдгээрээ үнэ цэнэтэй. Энэ алтан медалийг Хятадын зүгээс ч алдахгүйг хичээж, " алтан хос"-оо илгээсэн. Хятадын ширээний теннисний бат бөх ханыг сэт цохисны төлөө маш их хараал, доромжлолыг мэдэрлээ. "Хүүр, үхэж далд ор" гэх хараалыг мянгантаа сонслоо. Сошиал доромжлол бол хамгийн хэцүү нь юм байна. Ийм үнэ цэнээр энэ алтан медаль олдлоо гэж өдгөө 32 настай Жун Мизутани хэллээ. Тэрбээр нүдний харааны хагалгаанд орсны улмаас бөмбөгөө сайн харж чадахаа больсон. Тиймээс олимпийн үеэр заалны гэрэл бууруулагч нүдний шил зүүж тоглосон. Энэ олимпийн алтан медалийн дараа тэрбээр зодог тайлснаа зарлалаа.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?