ТОМАС ТУЧЕЛЬ: ХААЛГАЧАА СОЛЬСОН НЬ ТАКТИКИЙН ШИЙДВЭР БАЙЛАА

2021-08-12  

Европын энэ улирлын Аваргуудын Лигийн аварга Челси, Европа Лигийн аварга Вильярил багийн тоглолтын үндсэн цаг 1:1-ийн харьцаагаар өндөрлөж, нэмэлт цаг сунгасны дараа торгуулийн цохилтоор (6:5) Челси баг ялж, Европын супер цомын эзэн болсон. Хойд Ирландын Белфаст хотод өчигдөр өндөрлөсөн супер цомын дараа:

-Европын нэр хүнд бүхий цомыг өргөлөө. Шинэ улирлаа ялалтаар эхлүүлнэ гэдэг гайхалтай. Бид Европын супер цомд сайн бэлдсэн. Өрсөлдөгчөө ч сайн судалсан. Вильярил баг Европа Лигийн финалд Английн "Манчестер Юнайтед" багийг торгуулийн цохилтоор хожиж Европа Лигийн аварга болсон. Супер цомын аваргын төлөө тоглолтын хувь заяа ч торгуулийн цохилтоор шийдэгдэх магадлал өндөр байсан. Тиймээс торгуулийн цохилтын сургуулилтыг давхар хийсэн нь онолоо. Мэдээж, өрсөлдөгч баг ч биднийг судалсан нь ойлгомжтой. Нэмэлт цагийн төгсгөлд, 11 метрийн торгуулийн цохилт хийх нь тодорхой болсон тэр цаг мөчид хаалгач Мэндуг суулгаж, Кепаг талбайд гаргасан. Олон хүнийг гайхашруулсан энэ шийдвэрийг гэнэт л гаргасан.

Нэгдүгээрт Кенийг өрсөлдөгч нар судалж амжаагүй. Хоёрдугаарт, Кепа бол илүү тайван. Уншилт сайтай. Тиймээс түүнийг гаргасан нь тактикийн солилцоо байсан. Өрсөлдөгчийн бодлыг төөрөгдүүлсэн гэж 47 настай, Челси багийг удирдан Аваргуудын Лиг, Супер цомын аварга болгосон Томас Тучель BBC-спортод ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?