ТИМО БОЛЛ ШИЛДЭГ ТОГЛОГЧ ХЭДИЙ Ч, АЛДРЫН ТАНХИМД БАГТАХГҮЙ БОЛЖЭЭ

2021-08-12  

Тимо Болл. Өдгөө 40 настай. Энэ онд Европын АШТ-ний ганцаарчилсан төрөлд нутаг нэгт Овчаровыг хожиж аваргалсан. Дэлхийн цомын хоёр удаагийн аварга, Европын долоон удаагийн аварга түүнийг Токио- 2020 олимпоос ганцаарчилсан төрөлд медаль авахыг ширээний теннисний ертөнц хүсэн хүлээж, итгэж найдаж байсан. Гэвч тэр шигшээ 16-д БНСУ-ын тамирчинд 4.1 харьцаагаар хожигдож ганцаарчилсан төрлөө дэндүү эрт дуусгавар болгосон. Энэ ялагдлыг тооцвол, Тимо Болл нийт 6 удаа Олимпод оролцохдоо нэг ч удаа шигшээ наймд шалгарч чадсангүй. Олимп түүний хувьд дотогш нь нэвтрэх боломжгүй "цоожтой дааман хаалга" хэвээр байж өндөрлөлөө.

Шигшээ багаасаа зодог тайлахаа зарласан Тимо Боллын хувьд Токио-2020 зуны олимп сүүлчийнх нь байв. Олимпийн өмнө түүний бэлтгэл гойд сайн байсныг Европын АШТ-д түрүүлсэн үзүүлэлт гэрчилнэ. Гэвч Олимп эхлэхээс сарын өмнө тэрбээр зүүн мөрөндөө гэмтэл авсан нь түүний формыг алдагдуулсан гэж дасгалжуулагч нь тайлбарласан. Үнэндээ сугалаа зөөлөн таарсан ч, өөрөөсөө ур чадвар доогуур Солонгосын теннисчинд шигшээ 16-д хожигдсоноор Олимпийн ганцаарчилсан төрөлд сүүлчийн цэгээ Тимо Болл өөрөө хатгасан. Хэдийгээр Германы баг Японы багийг 3:2-оор хожиж, Хятадын багт хожигдож олимпийн мөнгөн медаль дээр буусан ч, энэ нь нэгбүрчилсэн төрлийн хүрэл медалийн хаана ч хүрэхгүй юм. Ийнхүү Тимо Болл дэлхийн шилдэг теннисчин хэдий ч, олимпийн ганцаарчилсан төрлөөр медаль авч чадаагүйн хувьд Ширээний Теннисний Алдарын Танхимд нэрээ мөнхлөн бичүүлэх боломжоо нэгмөр алдсан юм.

Тус алдрын танхимд нэрээ мөнхөлсөн Ян Уве Валднер, Вернер Шлагер, Лиу Гуолианг Конг Лингхуй, Риу Сеунг Мин, Зан Жи Ке, Ма Лонг нарыг ирээдүйд бишрэн дурсах бол, Тимо Болл энэ бүхний гадна хоцорлоо. Тимо Боллын гуниг харуусал дүүрэн олимпын ээлжит 4 жилийн цикл ийнхүү төгслөө. Тун харамсмаар...

No description available.

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?