Т.ТУЧЕЛЬ: ЭНЭ УЛИРАЛД ЧЕЛСИ БАГ ПЛ-ИЙН АНГУУЧ БАЙХ БОЛНО

2021-08-16  

Кристалл Палас багийг 3:0-ээр хожиж Премьер Лигийн гараагаа эрчтэй эхлүүлсэн Челси баг энэ улиралд Премьер Лигийн ангууч болно гэж мэдэгдлээ. -Завсарлах хоёр сарын хугацаанд багаа хүчирхэгжүүллээ. Супер Лигт түрүүлж (Челси 2:1 Вильярил) улирлын гараагаа урамтай эхлүүллээ. Өнгөрсөн улиралд ПЛ-т тэргүүлэгч багийн араас хаагчийн дүрийг бүтээсэн. Тэгвэл энэ улиралд бид ангуучийн дүрд тоглоно.

Аваргуудын Лиг, Супер Лиг, Английн цомын аваргад түрүүлэх, Премьер Лигт эхний дөрөвд орох зорилго дэвшүүлж буй. Хамгийн гол нь Премьер Лигт бидний өмнө эрэмблэгдсэн Манчестер Сити, Манчестер Юнайтэд, Ливерпуль багийг "намнах" ёстой. Мөн ард жагсаж буй 16 багт нэг ч оноог "хулгайлуулахгүй" байх нь чухал.

Бөмбөгийг урагш нь хол цөлдөг, хамгаалалтанд тулгуурладаг багийн тоглолтоос татгалзана. Бид хамгаалалт, довтолгоог хослуулсан, багт тулгуурласан тоглолтыг үзүүлнэ. Ромелу Лукакуг "Интер" багаас авч буй. Ромелу Лукаку багийн хурд, эрч хүч, довтолгоог хурцлана гэдэгт итгэж байна гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель BBC-cпорт сувагт ярилцлага өглөө.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?