ТОП БАГУУДААС "МАНЧЕСТЕР СИТИ" ГАНЦААРАА БҮДЭРЛЭЭ

2021-08-16  

Английн топ баг-МЮ, Челси, Ливерпуль бүгд л хожлоор гараагаа эхлүүлсэн. Тэд 3-5 гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд шигтгэж, хүснэгтийн эхэнд бичигдэцгээсэн. Харин Тоттенхэмийн талбайд зочилсон, өнгөрсөн улирлын аварга МСИ л ганцаараа бүдэрч, дөнгөж 13-д жагслаа.

Хожлын цорын ганц гоолыг Сон Ким 55 дахь минутанд орууллаа. Пеп Гвардиолла бүх" сумаа" тавьсан ч оносонгүй. МСИ багийн довтолгоон тун их шүүмжлэл дагууллаа. Хэл ам болж Астон Виллагаас 100 сая фунтээр худалдан авсан Грилиш ч Пепэд нэмэр болсонгүй. Гараагаа амжилтай эхлэхийг бид хүсэж байсан.

Хүссэндээ хүрлээ. Багаараа хичээсний үр дүнд маш чухал 3 оноог халаасаллаа. Манчестер Сити бол энэ цагийн шилдэг багийн нэг. Ийм багийг хожиж гараагаа урамтай эхлүүллээ гэж Тоттенхэм багийн довтлогч Ким Сон BBC-спортод сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэр торгуулийн талбайд хууралт хийн, зүүн хөлөөрөө хаалганы баруун доод буланд цохисныг хаалгач хараад л үлдсэн.

No description available.

No description available.

No description available.

 

 

Э.Лхагва

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?