ПОЧЧЕТТИНО: МЕССИГ ТАЛБАЙД ГАРГАХ ХАРААХАН БОЛООГҮЙ

2021-08-17  

Парис Сан Жермен багт нэг зорилго бий. Тэр нь Аваргуудын Лигт түрүүлэх. Бид өнгөрсөн улиралд шөвгийн дөрөвд шалгарсан ч, МСИ багт хожигдсон. Месси ирснээр энэ зорилгоо биелүүлэхэд илүү хялбар боллоо. Неймар, Мбаппе, Де Мария нартай Мессигийн тоглолтыг зөв уяж холбож өгөх л үлдлээ. Парис Сан Жермен багийн довтолгоог аль ч баг тогтоон дийлэхгүй хүчирхэг болсон. Дээр нь Серхио Рамос хамгаалалтыг бэхжүүлсэн.

Европын аварга болсон Италийн шигшээгийн Донадино хаалгачын давааг давж, гоолдох амаргүй. Ийм л хүчирхэг баг бүрдлээ. Одоо гагцхүү нэг хүн шиг сэтгэж, хөдөлгөх л үлдлээ. Дээр нь гэмтэл бэртлээс л хол байхыг хүсэж байна. Багийг алхам алхмаар зөв зохион байгуулалтанд оруулна. Хамгийн гол нь зөв цагт, зөв байршилд Мессиг гаргах нь чухал юм гэж Страсбург багийг 4:2-оор хожсон тоглолтын дараа ПСЖ багийн дасгалжуулагч Поччеттино Франс-Пресс сэтгүүлд ярилцлага өглөө.

Талбайд гарах өдрөө тэсэн ядан хүлээж байна. Неймартай хамт олон ч цом өргөсөн. Де Мариятай хамт Латин Америкийн цомд энэ зун түрүүллээ. Бие биенээ дэндүү сайн мэднэ. Одоо Мбаппе нэмэгдлээ. Түүнтэй хэл амаа хялбар ололцоно гэдэгт бүрэн итгэж байна. Бид бүгдэд нэг зорилго бий. Тэр бол Европын Аваргуудын Лигт түрүүлэх. Өмнө нь өөр өөрийн багаа Аваргуудын Лигт түрүүлүүлэх гэж тус тусдаа зүтгэдэг байсан бол энэ улирлаас хүчээ нэгтгэн хамтран зүтгэх боллоо. Цом бидэн лүү өөрөө ойртлоо гэж харж байна гэж Лионел Месси итгэлтэй хэллээ.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?