ЛАПОРТЕ: БАРСЕЛОНА БАГИЙГ ГАНЦ ТОГЛОГЧ МЕССИГЭЭС ДООГУУР ТАВЬЖ ЧАДАХГҮЙ

2021-08-18  

-Месси бол Барселона. Түүнгүйгээр Барса амжилт үзүүлж чадахгүй гэж түүний фанатууд үзэж, клубийн удирдлагыг буруутгах хандлага үргэлжилсээр байгаа тул "Мессиг яагаад явуулсан бэ?" гэдэгт тайлбар өгье. Ла Лигийн Санхүүгийн шударга тоглолт журмын дагуу Испанийн клубууд орлогоосоо давсан төлбөрийг тоглогчдод хийх учиргүй.

Бид Мессид хүссэн цалинг нь олгохын тулд энэ журмыг зөрчих шаардлагатай болсон. Учир нь клубын нийт орлогоос 10 хувь давсан цалинг зөвхөн түүнд олгохдоо тулсан. Нүдээ аниад Мессиг авч үлдэхэд клуб өөрөө " живэх" аюулаас зайлахгүй байлаа. Аргаа барахдаа хоёр жилийн төлбөрөөр таван жил тоглуулах зохицлыг ч Мессид санал болгосон ч бүтээгүй. Бид түүнийг авч үлдэхийн тулд хүчин чармайлт гаргасан. Бүх зүйл коронавирус, түүнээс улбаалсан үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэн, орлого тасарснаас үүдэлтэй.

Клубын өмнөх ерөнхийлөгч Жосеп Мариа Бартомеугаас санхүүгийн хувьд дэндүү хүндэрсэн Барселона клубыг хүлээн авсан. Муу биш, маш муу шүү. Нэг тамирчныг авч үлдэх үү, клубээ бүрэн дампууруулах уу? гэдэг сонголтын өмнө бид очсон.

Миний хувьд Барселона багаас дээгүүр үнэлэгдэх нэг ч тоглогч байж болохгүй гэдэг зарчмыг хатуу баримталдаг. Дэлхийн хамгийн шилдэг тоглогчийг ч багийнхаа эрх ашгаас дээр тавьж чадахгүй. Тиймээс Мессиг явуулсан. Үгүй бол, Барселона баг нэгдүгээрт журам зөрчих, хоёрдугаарт дампуурлын ирмэгт өөрийгөө аваачих байсан. Клубын ерөнхийлөгчийн хувьд би ийм шийдвэр гаргаж чадахгүй. Клуб Мессигүйгээр ч оршин тогтноно гэж Барселона клубын өнөөгийн ерөнхийлөгч Лапорте багийнхаа фанатуудад хандаж хэллээ.

No description available.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?