ЕВРОПЫН АШТ-2021" ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ОРОС- ФРАНЦЫН ТОГЛОЛТООР ЭХЭЛНЭ

2021-08-18  

Серби, Болгар, Хорват, Румын улс "Европын АШТ-2021" волейболын тэмцээнийг хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулагч Болгар-Грекийг, Румын-Туркийн багийг талбайдаа хүлээн авна. Багууд хоёр хэсэгт хуваагдаж, 9 дүгээр сарын 4-д аваргаа тодруулна. Францтай хэсгийн анхны тоглолтоо хийх Оросын баг наймдугаар сарын 25-ны өдөр Сербийн багтай учирна. Оросууд хамгийн олон буюу 19 удаа түрүүлсэн ч, энэ удаагийн ЕАШТ-д Сербийн багийг хожих эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь Сербийн волейболын эмэгтэй баг Токио-2020 зуны олимпод медалийн (хүрэл) тавцанд Европ тивээ ганцаараа төлөөлсөн. 2017, 2018, 2019 онд дараалан түрүүлсэн тэд амжилтаа давтах магадлал энэ удаа ч өндөр хэвээр. Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдөх багийн тоонд Оросоос гадна Туркийг нэрлэж буй аж. Туркийн багийн хувьд сүүлийн гурван АШТ-д шигшээ 4-д шалгарсан. Мөн Голланд, Италийн багийг басаж болохгүй гэж Спорт- экпресс дурджээ.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?