ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛИЙГ 13000 $-ААР" ХАЗЛАА"

2021-08-19  

Олимпоос алтан медаль авсан софтболлын багийн тамирчдыг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Японы Нагоя хотын захирагч Такаши Кавамура сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй Готогийн медалийг шүдээрээ хазсан нь ийн торгууль төлөхөд хүргэжээ. Тэрбээр Готогийн медалийг сонирхон үзэх зуураа, маскаа тайлан медалийг амандаа хийж, шүдээрээ хазсанд Гото ихэд дургүйцэж, медалиа авахаас татгалзсан байна.

Түүнээс гадна Готод хандан :-Чи бас романтик харилцаа үүсгэхэд хориотой юм биш биз гэж хошигнон "хандарсан " нь бэлгийн дарамт үзүүлсэн гэж шүүмжлэлд өртсөн байна.

-Би ёс суртахуунгүй зан гаргасандаа хүлцэл өчиж байна. Романтик харилцаа үүсгэх тухай яриа өдсөн нь энэ талын сургалтанд сууснаас сэдэлтэй байсан юм. Гото болон японы ард иргэд, тэр дундаа Нагоя хотын оршин суугчдаас хүлцэл өчье. Дахиж ийм алдаа гаргахгүй. Ирэх есдүгээр сараас эхлэн гурван сарын цалингаа суутгуулан иргэдийнхээ төлөө цалингүй ажиллая гэж өөрийгээ шийтгэснээ Хэвлэлийн бага хурал хийхдээ дуулгалаа.

-Хотын захирагчийн ёс зүйгээ үйлдлийн талаар 7000 (долоон мянга) гаруй гомдол ирсэн. Софтболлын эмэгтэй багийн тамирчин Готогийн медалийг ОУОХ-нд мэдэгдэж дахин хийлгэнэ. Холбогдох зардлыг энэ бүхний буруутан болох Нагоя хотын даргаас гаргуулна. Энэ хүний үйлдлийг өршөөх, уучлах боломжгүй. Кавамура бол Нагоя хотын иргэдийг ч захирах ёс зүйн эрхгүй гэж Готогийн багийг санхүүжүүлэгч Тоёото моторс компани эсэргүүцлээ илэрхийллээ.

No description available.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?