ХАИТИД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 2189 БОЛЖЭЭ

2021-08-19  

Хаити улсын баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2189-д хүрлээ гэж тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.

Өнгөрсөн бямба гарагт болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 12 мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаагаас гадна аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг тус байгууллага “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоог бүс нутгаар нь авч үзэхэд өмнөд хэсэгт дийлэнх нь буюу 1832 хүн нас барсан байсан гэдгийг уг мэдэгдэлд дурджээ. 

Хаитид болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй энэ үзэгдлийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтээд байгаагийн зэрэгцээ байшин барилга нурж, эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хаитид хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан тус улсад НҮБ-ын зүгээс тусламж үзүүлнэ гэдгийг мягмар гарагт илэрхийлсэн юм.

"Хаити улсын ард түмэнд хандаж хэлэхэд, бид та бүхний хажууд байж, хямралыг даван туулах алхам бүрт дэмжлэг үзүүлэх болно” гэж А.Гутерриш мэдэгджээ. 

 
 
Эх сурвалж: ПОРТ-О-ПРЕНС. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?