ВАШИНГТОНД БАГШ, СУРГУУЛИЙН АЖИЛТНУУДАД ВАКЦИНД ЗААВАЛ ХАМРАГДАХ ШААРДРЛАГА ТАВИНА

2021-08-19  

 АНУ-ын Вашингтон муж улсын сургууль, коллежуудын бүх ажилтан ирэх 10 дугаар сарын 18 гэхэд “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан байх ёстой гэж тус муж улсын захирагч Жей Инсли мэдэгджээ.

“Бид хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн ажилтнуудын эрүүл мэнд төдийгүй тэдний үйлчилгээг хүртэж буй олон нийтийн эрүүл мэндээр аз туршихгүй” гэж Ж.Инсли лхагва гарагт хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, эрүүл мэндийн болон шашинтай холбоотойгоос бусад шалтгаанаар вакцинд хамрагдахаас зайлсхийж буй сургуулийн ажилтнуудыг ажлаас нь хална. Энэхүү шийдвэр нь хувийн сургуулиудад ч мөн хамааралтай байна

“Энэ бол бидний дэвшүүлж буй санал, этгээд санааны аль нь ч биш, харин ажлын шаардлага юм. Ирэх 10 дугаар 5 гэхэд бид хэн вакцинд хамрагдаж эхэлсэн, хэн эхлээгүйг мэдэх болно” гэж Вашингтоны захирагч нэмж хэлжээ.

Муж улсын хэмжээнд одоогийн байдлаар багш нарын 70 орчим хувь нь вакцинд хамрагдаад байгаа бол автобусны жолооч гэх мэт бусад ажилтнуудын вакцинд хамрагдсан түвшин сул байгаа ажээ.

Үүнээс гадна муж улс даяар мөрдөж буй битүү орчинд амны хаалт зүүх журмыг вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс ч мөн баримтлах шаардлагатай болно гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. Энэхүү шинэ журам ирэх даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?