МОНГОЛЧУУДЫН ДЭЭР ДООРГҮЙ ШОУЧИН, ДҮР ЭСГЭГЧ ХООСОН ДҮР ТӨРХИЙГ ЖУДОГИЙН БӨХ САИД МОЛЛАЙ ИЛЧИЛЛЭЭ

2021-08-20  

-Хуурамч, худалч, хоосон амлагч, дүр эсгэгч Монголоор дүүрэн. Засгийн газар нь ч, нэр алдартай хүмүүс нь ч, тамирчдыг хариуцсан мэргэжлийн байгууллага нь ч амласнаа биелүүлдэггүй, дээр нь тамирчдад ялгавартай ханддаг. Дээр нь худал, хуурмаг мэдээлэл түгээдэг.

-Аса буюу Дагвадорж аварга надад гурван өрөө байр өгсөн.

-Засгийн газар 60 сая төгрөг олгосон.

-Шинэ машин өгсөн гэхчилэн олон нийтэд цацагдсан бүх мэдээлэл хуурамч. Монголчууд намайг орон сууцтай, шинэ машин унаатай, мөнгөтэй болсон гэж боддог байх. Хачирхалтай нь энэ бүгд худал. Би Монголд очихдоо л зочид буудалд буусан. Тэндээ л өдийг хүртэл амьдарлаа. Надад өөр очих газар байхгүй. Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж, мөнгөн медаль авч, Монгол улсын тугийг Олимпийн тэнгэрт мандууллаа. Олимпийн мөнгөн медаль авчихаад Монголд ирснээс хойш надад зарим хувь хүмүүс баяр хүргэсэн ч Монголын Засгийн газар , Үндэсний олимпийн хороо таг чиг байлаа. Бусад улс олимпийн медальтнуудаа хүлээн авч баяр хүргэж буй жишгийг Монгол улс дагасангүй. Зарим нэг өндөр тушаалтан нь өөр өөрийн үзэмжээр хүлээж авсан л байх. Гэхдээ албан ёсоор хүлээн авч, баяр хүргэсэнгүй. Бүр утасдаж ч баяр хүргэсэнгүй. Энэ бол хүндлэл биш.

Надад ганцхан хүн л тус болсон, Монголд. Тэр хүн бол Монгол улсын ерөнхийлөгч асан Баттулга. Би Монголд байх хугацаандаа зочид буудалд л амьдарсан. Эко-car компани нэг машин бэлэглэсэн нь хуучирсан. Өөр дэмжлэг надад байхгүй. Монголын тамирчид бол аль нэг байгууллагад харьяалагдаж, аль нэг компани ивээн тэтгэж байдаг. Надад тийм дэмжлэг олдоогүй. Би уйгагүй бэлтгэл хийсний үр дүнд олимпийн мөнгөн медаль хүртсэн. 2024 оны Парисийн олимпоос алтан медаль авах хүсэл мөрөөдөлтэй. Тэгэхийн тулд надад бодитой дэмжлэг хэрэгтэй. Би одоо Монгол руу буцах эсэхээ мэдэхгүй байна. Эхлээд амрах шаардлагатай. Эхнэр хүүхэдтэйгээ уулзана гэж Германд очсон Моллай ярилцлага өглөө.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Unen:МАН дотор ард нь суучихаад хутгаж байдаг нэг хүн их олон жил Монголын нэр хүндийг уландаа гишгэж байна даа. 2021-08-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?