ӨНӨӨДӨР ЯПОНЧУУД ПАРАЛИМПЫН НААДМЫГ НАЙРСГААР УГТАН АВНА

2021-08-24  

Өнөөдөр орой /2021.08.24/ япончууд, түүний дотор паралимпын сайн дурын ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс Токиод ирсэн зочдыг Япон үндэстний хамгийн сайн омотенаши буюу зочломтгой зангаараа найрсаар угтан авна.

Зуны Паралимпын XVI наадмын нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 19-22 /20:00-23:00/ цагт Япон улсын нийслэл Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно.

Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн паралимпын наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцох юм.

Паралимпын наадамд Монгол улсаас Паралимпын XVI наадамд таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорино.

Монгол Улсын үндэсний шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн  Сэлэнгээ нар томилогдсон билээ.

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам болон паралимпын XVI наадмыг маш сайн зохион байгуулсан бэлтгэл ажил, гүйцэтгэлийн ачаар тамирчин бүр өөрийн дээд түвшиндээ амжилт гаргах болон хувийн амжилтаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө япончууд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Энэхүү наадмын үеэр Япон улс дэлхийн шилдэг технологийг бүх тэмцээн уралдаан, үйл ажиллагаа явагдах газруудад ашиглан зохион байгуулахад онцлон анхаарч байгаа юм.

Паралимп нь олон янз байдал дахь эв нэгдлийг эн тэргүүнд эрхэмлэн дээдэлдэг. Тухайлбал, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал үүсэл, эд хөрөнгө, төрөлт, чадварын түвшин болон бусад байдлын ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх нь амар амгаланг хадгалах, нийгмийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цэцэглэн хөгжихийн үндэс хэмээн эрхэмлэн чандлан сахиж байгаа билээ.

“Токио 2020” паралимпын наадам нь тав тухтай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ дэлхийн иргэдийн олон талт эв нэгдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд өнөөдөр маргаашийн үргэлжлэл төдийгүй харилцан хамааралтай гэдгийг энэ удаагийн наадам онцолж байна.

Өнөөдрөөс 57 жилийн өмнө “Токио-1964” олимпын наадам Япон орныг бүрэн өөрчилж, япончуудын гадаад ертөнцийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, Японы эдийн засгийг хурдацтай өсгөхөд тусалсан юм.

Тиймээс ч “Токио-2020” олимп болон паралимпын наадмууд нь төлөвшиж өндөр хөгжсөн эдийн засагтай Япон улсын ирээдүйн өөрчлөлт, хөгжлийг дэлхий даяар сурталчилж, хойч үедээ эерэг, сайн өв үлдээх боломжийг олгоно хэмээн үзэж байгаа аж. 

Эх сурвалж: Токио /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?