ЧЕЛСИ" -Д ГОЛОГДСОН АБРАХАМ "РОМА"- Д ДАХИН ГЯЛАЛЗЛАА...

2021-08-24  

 Сүүлийн хагас жил Челси-гийн сэлгээнд суусан Абрахам буурь сэлгэлээ. Томас Тучель "Челси" -д ирснээс хойш түүнийг гарааны 11-д зарлахаа бүрмөсөн больсон. Супер цом, Аваргуудын Лигийн цомын тэмцээнийг тэрбээр сэлгээний суудлаас л үзсэн. Дөнгөж 23 настай, Челсигийн төлөө сүүлийн 2 улиралд 30 гоол оруулсан, Челси-гийн академийн " үндсэн бүтээгдэхүүн" талбайд гарахын тулд " амиа бодохоос" аргагүй болжээ. Тиймээс Жозе Моуриогийн урилгыг хүлээн авч, долоон хоногийн 400'000 (дөрвөн зуун мянган) ам.долларын гэрээтэйгээр Италийн Рома багийг зорьсон нь зөвдсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Абрахам Серия-А лигийн эхний тоглолтондоо хоёр ч гоолын дамжуулалт өгч Рома багийн (3:1) хожилд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. - Би Абрахамыг 14 настайгаас нь мэднэ. Нас нь бага байсан учир багтаа урих, хамтдаа тоглох боломж гарч байгаагүй. Авьяастай, чадвартай тоглогч. Дээр нь хүлээцтэй, хүнлэг. Түүнийг шавхвал ус биш, тос л гарна. Хүлээцтэй хүлээ. Тэр өөрийгээ хэн болохыг Та бүхэнд харуулах болно гэж Рома багийн дасгалжуулагчаар томилогдсон Жозе Моурино Italia tv-д ярилцлага өглөө.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?