МАРК УИЛЬМС АНГЛИЙН НЭЭЛТТЭЙ АШТ-Д ТҮРҮҮЛЛЭЭ

2021-08-24  

 Финалд Гарри Вилсоныг 6:4-ийн харьцаагаар буулган авснаар Марк Уильмс Английн аваргын цомыг 2 дахь удаагаа өргөлөө. Тэрбээр 1997 онд Стефан Хэндриг 9:2-оор хожин анхны түрүүгээ авч байсан бол 24 жилийн дараа 46 насандаа дахин түрүүллээ. - Би өөрийгөө сайн тоглосон гэж хэлэхгүй. Учир нь би алдаа гаргаж байсан. Миний түрүүлсэн гол шалтгаан нь өрсөлдөгчид маань өөрсдөө л хожигдоцгоосонд оршино. Түүнээс биш, би тасархай, алдаагүй тоглосондоо биш гэж мэргэжлийн бильярдаар дагнаснаас хойшхи 29 жилийн түүхэндээ 24 дэх цомоо өргөхдөө Марк Уильмс тоглолтоо дүгнэлээ. Одоогоор Ронни Сулливан-37, Жон Хиггинс- 36, Стефан Хэндри-31, Стийв Дэвис -28 , Марк Уильмс-24 түрүү авсан амжилтаар бусдыгаа хошуучилж байна. Түрүүлсэн Марк Уильмс 100'000 ( нэг зуун мянган) фунт стерлингийн шагнал хүртсэн бол, бусад 63 тоглогч нь 370'000 ( гурван зуун далан мянган) фунт стерлингийг даваанаасаа хамааран хуваан авлаа. Гурван удаагийн дэлхийн аварга Марк Уильмсийн хувьд 29 жилийн хугацаанд 8 сая ам.долларын шагнал авсан байна.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?