А.ЭНХТУУЛ: ДАСГАЛЖУУЛНА ГЭДЭГ ТОГЛОХООС ХЭЦҮҮ

2021-08-24  

- Тамирчин байхдаа дасгалжуулагч хүний зовлонг мэдрээгүй явжээ. Багш, дасгалжуулагч хүн орой нь өрөг, онолоо бэлдээд өглөө түүнийгээ шавь нартаа зааж зөвлөнө, эцэг эхийн санал мөн шавийн баяр хөөр, зовлон гуниг гээд бүгдтэй хамт байдаг. Иймд тоглохоос илүү дасгалжуулна гэдэг асар хэцүү зүйл. Дасгалжуулагч болоод хэдэн жил болсон ч би одоог хүртэл суралцсаар явна. Цаашдаа ч суралцах зүйл хязгааргүй их байна.

Миний хувьд Араб, Хятад, Америк, Солонгос, Япон, Швед, Франц зэрэг олон орны хүүхдүүдэд дасгалжуулагч багшаар ажилласан, одоо ч ажилладаг. Ингээд харахад манай монгол хүүхдүүд бусад улсын хүүхдийг харахад үг даах чанар сайн, ямар ч нөхцөлд дасан зохицох өндөр чадвартайгаараа давуу талтай. Хятад хүүхдүүд зохион байгуулалт сайн, хичээл зүтгэл их, шантаршгүй сэтгэл зүйтэй. Харин манай хүүхдүүд болон эцэг, эхчүүд зохион байгуулалт тал дээр илүү анхаарч, хоёр талын хичээл зүтгэлийг хослуулах тухайд илүү суралцаж, энэ талын чадварыг сайжруулбал хэрэгтэй юм шиг санагддаг гэж ОУ-ын шатрын Их мастер, Дэлхийн Шатрын Холбоо болон Элит Брэйн ОУ-ын шатрын академийн дасгалжуулагч А.ЭНХТУУЛ " Зууны мэдээ" сонинд ярилцлага өгчээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?