МЕССИ ЯАГААД ӨМСГӨЛДӨӨ 30 ГЭСЭН ДУГААРЫГ СОНГОСОН БЭ?

2021-08-24  

"30" дугаар. Францын лигт энэ дугаарыг гуравдугаар зэрэглэлийн хөлбөмбөгчдөд олгодог уламжлалтай юм байна. "1-10" дугаарыг багийн хамгийн шилдэг тоглогчдод. "11-20" дугаарыг ур чадвараар хоёрт жагсах тоглогчдод. "21-30" хүртэлх дугаарыг гуравдугаар зэргийн тоглогчдод. Тиймээс 30 гэсэн дугаарыг Францын лигт голдуу л хаалгачид зүүдэг жишигтэй аж. Багийн зүгээс Мессид 19 дугаарыг санал болгосон ч, Мессид энэ дугаар таалагдсангүй. Мессиг өдөр шөнөгүй ятгаж, Парис Сан Жермен багтаа урвуулсан Неймар үүнд санаа зовж, өөрийн зүүж буй 10 ноймероо ч санал болгож үзжээ. Харин Месси Барселона багт хорь орчим жил зүүсэн дасал дугаараа авахаас татгалзсан байна.

 Би одоо Барселонад биш, Парис Сан Жермэнд харьяалагдах болсон. Барсад энэ дугаарыг надтай өрсөлдөх тоглогч гарахгүй. Харин Парис Сан Жерменд би энэ дугаарыг зүүх албагүй. Би дасал болсон дугаараасаа татгалзаж байна. Учир нь миний хувьд хөлбөмбөгийн амьдрал дахь шинэ хуудас нээгдэж байна. Энэ хуудсыг би 30 гэсэн шинэ дугаартай бичих хүсэлтэй байна. Шилдэг довтлогч Неймар, Мбаппе нарын хамт Поччеттиногийн удирдлага дор хамгийн дээд амжилт тогтоохыг эрмэлзэнэ гэж France-24 телевизэд ярилцлага өгсөн байна.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?