ПАРАОЛИМПИЙН НААДАМД ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД 11 АНГИЛАЛД ӨРСӨЛДӨНӨ ​

2021-08-26  

Суумгай хүмүүсийн тэргэнцэртэй, оюун санааны дутагдалтай, сонсгол муутай, гар тахир дутуу, өрөөсөн хөлтэй, өрөөсөн гартай гэхчилэн 11 ангилалаар ширээний теннисчид Токио-2020 зуны олимпод өрсөлдөж байна. Монгол улс парагийн тамирчинтай ч өнөөг хүртэл параолимпод ширээний теннисээр хараахан оролцож амжаагүй ирлээ. - Олон улсын тэмцээн уралдаанд оролцож оноо цуглуулж байж олимпод оролцох ёстой. Коронавирусаас үүдэлтэй тэмцээн уралдаанд оролцоогүй. Дээр нь тэмцээнд оролцох бүрт дор хаяад 3 сая төгрөгийн зардал шаардагддаг. Энэ бүхнээс шалтгаалаад олимпод оролцох эрх авч чадсангүй гэж Инчон-2014 Азийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож, ширээний теннисний парагийн хамгийн хөнгөн төрөлд шилдэг 16-д шалгарч байсан спортын мастер Батзориг өгүүллээ. Энэ зурган дээр харагдаж буй Египтийн теннисчин бол хоёр гаргүй, хүнд төрлийн ангилалд хамаарагдах тамирчин юм. Бөмбөгөө шидэж давуулахын тулд тэрбээр кет өмсдөггүй юм байна.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?