ЗВЕРЕВ: НАДАЛЬ, ДЖОЙКОВИЧ, ФЕДЕРЕР НАРЫН ҮЕ ДУУСЧ БАЙНА

2021-08-26  

No description available.

Теннисний талбайд ноёрхлоо 20 жил тогтоосон "Алтан гурвал" -ын үе мөхөж байна. Испанийн Надаль, Хорватын Джойкович, Швейцарын Федерер нарын ноёрхолд цэг хатгасан Грекийн Цицинас, Оросын Рублёв, Германы Зверев нарын эрин үе эхэлжээ. Францын нээлттэй тэмцээний финалд Цицинас- Зверев, Токио-2021 зуны олимпийн финалд Зверев- Кашанов(Орос), "Баруун ба Зүүн" нээлттэй тэмцээний финалд Зверев- Рублёв(Орос) шалгарсан. Сүүлийн гурван том тэмцээний финалд Надаль, Джойкович, Федерер гурвын хэн нь ч шалгарч чадаагүй. Харин энэ бүх тэмцээнд Германы теннисчин Зверев аваргалсан.

Залуу үе гарч ирснээ Францын нээлттэй тэмцээнээр зарлаж, Токио-2021 зуны олимпоор баталгаажуулсан. Тэд шилдэг дөрөвд ч үлдэж чадахаа больсон. Финалд голдуу л залуу үеийн төлөөлөгчид шалгардаг болсон гэж тав дахь цомоо өргөсөн Германы теннисчин Зверев RTL телевизэд ярилцлага өгөхдөө онцоллоо. Тэрбээр хамгийн сүүлд АНУ-ын Охио мөрний эрэгт орших Сисинати хотод зохиогдсон тэмцээнд түрүүлснээр рэйтинг нь ахиж, дөрөвд бичигдэх болсон байна.

No description available.

Э.ЛХАГВА
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?