МШТ-НИЙ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ЗАРЛАХГҮЙ

2021-08-26  

Монголын Ширээний Теннисний Холбоо 2021 оны наймдугаар сарын 24-ны өдөр Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаа хийж дорхи шийдвэрийг гаргасан байна.

Нэг: Олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах тамирчныг мэргэжилтэн багшийн зөвлөмжийн дагуу сонгоно.

Есдүгээр сард болох Казакстаны нээлттэй тэмцээн, Катарт болох Азийн АШТ-д оролцох тамирчныг мэргэжилтэн багшийн зөвлөмжийн дагуу сонгоно. Шигшээ багт бэлтгэлээ тогтвортой хийх залуу тамирчдаа дэмжих зарчмыг баримтлах.

Хоёр: Каленьдарчилсан тэмцээнийг УОБ- ын Комисын шийдвэр зөвлөмжийн дагуу явуулах.

Зөвшөөрөл олговол 9-12 дугаар сард дотоодын тэмцээний төлөвлөгөөг гарган зохион байгуулах

Гурав: МШТХолбооны ээлжит Чуулганыг зарлахгүй байх.

Ковидын онцгой байдлыг харгалзан Холбооны чуулганыг зарлахгүй байх шийдвэр гаргалаа. Харин МШТХолбооны өмнөх 4 жилийн үйл ажиллагааны тайлан, цаашдын ээлжит зорилтыг бичгээр болон цахим хэлбэрээр 2021 оны есдүгээр сарын13-нд нийт гишүүдэд нээлттэй танилцуулахыг Ерөнхийлөгч Ц.Гантулгад даалгав. Хуралд Холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ЕНБД С.Галбадрах, гадаад харилцаа эрхэлсэн дарга Б.Баярмагнай болон дасгалжуулагчид, тамирчид, хууль, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар болон бусад төлөөлөгчид оролцсон байна.

 

Эх сурвалж МШТХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?