ПРЕМЬЕР ЛИГИЙН ГЕРМАН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ДУЭЛЬ

2021-08-26  

Клопп ирснээр Ливерпуль сэргэн мандсан. Хоёр жилийн өмнө Аваргуудын Лигт, гурван жилийн өмнө Премьер Лигт түрүүлсэн Ливерпуль баг энэ долоо хоногийн төгсгөлд (наймдугаар сарын 29-ний Ням гарагт) Челси багийг талбай дээрээ хүлээн авна.

Харин Томас Тучелийн удирдсан Челси баг өнгөрсөн улиралд Ливерпулийн ард эрэмблэгдсэн ч , 2021-22 оны улиралд Аваргуудын Лигт түрүүлсэн. Герман дасгалжуулагчтай Английн топ хоёр багийн хэн хожсон нь Премьер Лигийн хошуучлагчаар үлдэх юм. Одоогоор энэ хоёр баг тойргийн эхний хоёр тоглолтоо хожиж, ижилхэн 6 оноотойгоор лигийг хошуучлагчдын тэргүүн эгнээнд явж буй. Аль аль нь хаалгандаа нэг ч гоол алдаагүй.

Сүүлийн таван тоглолтоо Ливерпуль дараалан хожсон бол Челси 4 хожиж, нэг хожигдсон байна. Өөр хоорондоо сүүлд 8 таарснаас Ливерпуль 5 хожиж, 3 хожигдож, 2 удаа тэнцсэн статистик үзүүлэлттэй аж. Герман дасгалжуулагчтай Английн топ хоёр багийн дуэль нь Клоппын карьерт илүү хамааралтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?