МЯНМАР УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХААЛГАЧ ЯПОН УЛСАД ОРОГНОЛОО

2021-08-26  

Мянмар улсад энэ оны хоёрдугаар сард тогтсон цэргийн дэглэмийг эсэргүүцэн тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Руае Луан ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтонд оролцсоны дараа нутаг буцахаас татгалзаж, улс төрийн орогнол хүссэн байна.

Уг асуудлыг хоёр сар судалсны эцэст Японы цагаачлалын албанаас Руае Луан Аунг хаалгачид улс төрийн орогнол олгосон. Түүнд 5 жилийн виз олгож, Японд сурах, ажиллах зөвшөөрөл олгосон гэж Японы Цагаачлалын алба зарлалаа. Тэрбээр энэ оны тавдугаар сард 90 хоногийн визтэйгээр Японд ирж, нутаг буцахаар Кансай олон улсын нисэх онгоцны буудалд ирсний дараа нутаг буцах хүсэлгүйгээ Цагаачдын албанд дуулгасан байна.

Одоогоор түүнийг Японы хөлбөмбөгийн холбооны гуравдугаар дивизионы багт хаалгачаар авах гэрээ хийгдэж, сургалтанд хамруулсан байна.- Надад үлдэх боломж олгосон Японы ард түмэн, Засгийн газарт түмэнтээ баярлаж байна. Би эх орондоо очвол буудуулна. Манай улсад цэргийн харгис дэглэм тогтсон. Хөлбөмбөгийн ачаар эх орноосоо дүрвэх боломж олдлоо. Надад эрх чөлөөтэй амьдрах, ажиллах боломж олгосон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна гэж зөвшөөрлийн гэрчилгээ рүүгээ хуруугаараа заан Японы NHK телевизэд ярилцлага өглөө.

No description available.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?