Э.СОДНОМПИЛЖЭЭ "ТОКИО-2020" ПАРАОЛИМПЫН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-08-30  

 "Токио-2020" зуны олимпийн пауэрлифтингийн 107 кг-д Монголын тамирчин Э.Содномпэлжээ 245 кг-ыг өргөж аварга боллоо. Таван жилийн өмнө, Рио-2016 зуны олимпоос хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпэлжээ шаргуу бэлтгэл хийсний хүчинд бусдаасаа илт тасархай түрүүлж чадлаа. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байлаа. Түүнийг эхний захиалгаа 141 кг гэж өгч байхад, арын өрсөлдөгч нь 231 кг-тай " ноцолдож" байв. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч болох Малайзын тамирчин 237 кг -ийг өргөөд зогссон нь Э.Содномпэлжээг параолимпийн аварга болсныг үндсэндээ зарласан. Эхний оролдлогоороо өрсөлдөгчөө ардаа хол орхисон Э.Содномпэлжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж Токио-2020 зуны пара- олимпод итгэл төгс түрүүллээ. Ийнхүү Содномпилжээ "Токио-2020" зуны параолимпийн анхны алтан медаль хүртсэнээр Монголын баг медалийн хүснэгтэнд авчирснаар 42-р байр луу дэвшлээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байгаагаас , медалийн тоогоор Хятад улсын тамирчид тэргүүлж байна.

Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн

</div><div class=space></div>Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа<div 
class=

Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?