ЖОЗЕ МОУРИНО: РОНАЛДО БОЛ ТҮҮХИЙГ БҮТЭЭГЧ, ГООЛЫН МАШИН, ЯЛАЛТЫН БУРХАН ТЭНГЭР ...

2021-08-30  

 Кристиано Роналдо "Манчестер Юнайтед" руу очих болжээ. Явуулж буй Ювентус, хүлээн авч буй Манчестер Юнайтед, очиж буй Роналдо нар бүгд л аз жаргалтай байгаа бол хэн юу хэлэх вэ дээ. Түүнээс илүү оновчтой гэрээ хэлцэл гэж байхгүй. Роналдогийн тухайд надаар хэлүүлэлтгүй Та бүхэн мэднэ. Тэр бол 20 жилийн турш түүхийг бүтээгч, гоолын машин, рекорд тогтоогч, ялалтын бурхан тэнгэр байж ирсэн гэж Рома багийн дасгалжуулагч, нутаг нэрт Жозе Моурино Italia sport сувагт талархалтайгаар дурдлаа. Жозе Моуриногийн хувьд Рома багийг дасгалжуулсан эхний хоёр тоглолтондоо ялалт байгуулж, Серия-А лигт хүснэгтийг тэргүүлэгчийн байр суурийг эзэлж буй.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?