Японд коронавирусний “Дельта” хувилбарын шинэ мутаци анх удаа илэрсэн талаар тус улсын судлаачид мэдээлжээ.
Токиогийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн дэд профессор Такючи Хироакигээр ахлуулсан судлаачдын баг судалгаагаа даваа гарагт танилцуулсан байна.
Шинэ мутаци энэ сарын дундуур тус хүрээлэнд ирсэн, “Дельта” хувилбараар халдварласан өвчтөнөөс илэрчээ. Тийнхүү генийн дарааллыг судлан “N501S” мутаци болохыг нь тогтоожээ.
“N501S” нь Их Британид анх илэрсэн “Альфа” хувилбарын “N501Y” мутацитай төстэй байна. Судлаачдын багийн мэдээлснээр, уг мутаци вирусний халдварлах чанарт ямар нэгэн нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Иймд цаашид судалгаагаа үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Т.Хироакигийн ярьснаар, коронавирусний халдвар нэмж тархах тусам шинэ хувилбарууд үүсэх эрсдэлтэй тул халдварын тархалтыг зогсооход бүрэн дүүрэн хүчин чармайлт хэрэгтэй байна. Мөн вирусний хяналтыг сайжруулахын тулд генетикийн шинжилгээг ашиглахыг уриалжээ.
Эх сурвалж: ТОКИО. /NHK/