МОНГОЛ СУРАГЧ ДУБАЙД БОЛСОН БОКСЫН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-08-31  

Дубайд Өсвөр үеийн болон залуучуудын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийслэлийн 10-н жилийн 7-р дунд сургуулийн сурагч О.Түвшинзаяа Энэтхэгийн боксчин Рохит Чамолид ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь тэрээр Узбекистаны тамирчныг ялснаар ийнхүү аваргын төлөөх тулаанд орох эрхээ авсан юм.

Энэхүү Өсвөр үе болно залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг газар, нэгэн зэрэг зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол гэж Азийн боксын холбооноос мэдээллээ. Тус тэмцээнд 18 улсын нийт 268 2003-2004 онд төрсөн залуучууд, 2005-2006 онд төрсөн өсвөр үеийнхэн оролцож байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?