Ю.КЛОПП: ДАВХАР ШИЙТГЭЛИЙГ БИ ҮЗЭН ЯДДАГ

2021-09-01  

Герман дасгалжуулагчдын дуэль хайнцав. Эхний гоолыг Кай Каварц булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг 22 дахь минутанд мөргөж Челси багт тэргүүлэл авчирсан. Түүний араас Челси баг хэд хэдэн осолтой довтолгоо хийсэн ч, төгсгөж чадаагүй. Хаалгач руу ганцаараа сугарч гарсан Кай Хаварцад Лукаку, Мэйсон нар дамжуулалтыг өгсөн бол Челси баг 2:0-ээр тэргүүлж эхлэх байсан. Тоглолтын хувь заяа ч эрт шийдэгдэх байсан.

Харин хөлбөмбөгт тэгсэн бол гэж байдаггүй гэдгийг Ливерпуль үзүүлсэн. Тэд эхний хагасын төгсгөлд, 45 дахь минутанд 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдож, харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн. Челсигийн хамгаалагч Жэймс талбайгаас хөөгдсөн нь Ливерпулийн давамгайллын эхлэлийг тавьсан.

Манегийн 5 метрийн дотроос цохисон бөмбөгийг Жэймс гараа оролцуулан хаасан. 11 метрийн торгуулийн цохилт онооно гэдэг бол өөрөө шийтгэл. Дээр нь Жэймсийг талбайгаас хөөнө гэдэг бол илүүдсэн хэрэг. Би давхар шийтгэл олгодог энэхүү дүрмийг үзэн яддаг.

Салах 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулсан нь шударга ёсонд нийцнэ. 3 тоглож 7 оноо авлаа. Хоёр багийн аль аль орчин үеийн маш өндөр хурдтай хөлбөмбөгийг үзүүллээ. Нэг гоол алдаж, нэг гоол орууллаа. Бид довтолж, тэд битүү хамгааллаа, ялангуяа, хоёрдугаар хагаст. Бид боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Гэхдээ бид эрчээрээ явбал, тэргүүллээ алдахгүй гэж Клопп хэллээ.

 Ливерпуль бол хүчирхэг баг гэдгээ эхний хагасаас үзүүлсэн. Бид ч сайн тоглосон. Түрүүлж гоол оруулсан. Түүнийгээ ч ахиулах боломжтой байсан. Төгсгөлийг сайн хийж чадсангүй. Сүүлчийн шийдвэр оновчгүй байлаа. Маш их эрч хүч шаардсан тоглолт боллоо. Тоглолтын хувь заяанд нэгдүгээр үеийн сүүлчийн секундэнд өрнөсөн үйл явдал шууд нөлөөллөө. 11 метрийн торгуулийн цохилт. Кантегийн бэртэл. Жэймсийн хөөгдөл. Ерөөсөө, Анфиелдын цэнгэлдэх хүрээлэн бол ямар ч багт хүнд дарамттай гэдгийг мэдэрлээ. Гэхдээ тэднээс нэг оноо салгаж чадлаа. Багийн тоглолтыг бид үзүүлж чадсандаа сэтгэл өег байна гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель BBC- спорт сувагт ярилцлага өглөө.

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?