КРИСТИАНУ РОНАЛДУ ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

2021-09-02  
Өнөөдөр ёстой амтай болгон Криштиану Роналдуг ярьж байна даа. Арга ч үгүй биз. Португалын шигшээ багийн ахлагч,36 настай Криштиану Роналду “Ерөөсөө бидний баярын өдөр” болсон Португал-Ирландын шигшээ багийн тоглолтод ( “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолт) хоёр гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм. Энэ нь “CR7” -гийн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглохдоо оруулсан 110 болон 111 дахь гоол байлаа.
Шигшээ багтаа ийм олон гоол оруулж байсан хөлбөмбөгч хэзээ ч байгаагүй билээ.
 
К.Роналду хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтод 33, Европын АШТ-ий урьдчилсан тоглолтод 31, олон улсын
нөхөрсөг уулзалт тоглолтод 19, Европын АШТ-д 14, ДАШТ-д 7, УЕФА-ийн “Үндэстний цом”-д 5, ФИФА-ийн “Холбоодын цом”-д 2 гоол оруулсан, Португалын шигшээгийн өмсгөлтэй.
Мэдээж КР7 -гийн тухай бичих, бүх статистик, рекорд, шагналыг тоочвол ихээхэн цаг нар, цаас бэх орно.
Тиймээс түүнтэй холбоотой зарим дурсамжаа сэргээе.
 
Криштиану Роналдугийн тоглолтыг “амьдаар” нь нэг бус удаа үзэж байлаа. “Реал Мадрид”, Португалын шигшээд тоглосныг.
Бүгд л санаанд тодхон.
Роналду хөлбөмбөгийн ДАШТ-д дөрвөн удаа (2006, 2010,2014,2018) оролцохдоо 7 гоол оруулсан. Энэ долоон гоолын дөрвийг нь цэнгэлдэхэд дэргэдээс нь үзэж сууж.
2018 оны зургадугаар сарын 15-нд ОХУ-ын Сочигийн “Фишт” цэнгэлдэхэд болсон ДАШТ-ий Португал-Испаний шигшээ багуудын тоглолт бүүр одоо ч ой ухаанд минь тод харагддаг. Тэгэхэд Роналду Испанийн хаалганд гурван гоол хийсэн. Ялангуяа 3:3 болгосон, тэнцээний тэр гайхамшигтай чөлөөт цохилт нүдэнд минь тодоос тод.
Тоглолтын дараа “mixed zone”-д түүнтэй гар барьсан мааэь, хэвлэлийн бага хурлын үед тэрбээр бүгдийг хөгжөөн нүдээ ирмэсэн нь ч өчигдөрхөн мэт тодорно.
За тэгээд 2017 онд Цюрихт болсон ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулах ёслолын ажиллагаанд нэг танхимд сууж, шагнал гардахыг нь харж явсан маань бас “жавхлан” юм даа.
Хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тоглогчийн нэг Криштиану Роналдугийн түүх үргэлжилсээр л…
 
Эх сурвалж: Ц.Энхтүвшин,”Таван цагариг”. 2021.09.01
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?