ИТАЛИЙН ЭМЭГТЭЙ ГАРБӨМБӨГЧИД ЕВРОПЫН АВАРГЫН ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ.

2021-09-06  

Финалын тоглолтонд Сербийн хүчирхэг багийг 3:1-ээр буулган авсан Италийн баг Евро-2021 АШТ-д түрүүллээ. 2007, 2009 онд Европын аварга болж байсан Италичууд Токио- 2020 зуны олимпод Сербийн багт хожигдож медалиас мултарч байсныхаа хариуг дөнгөж нэг сарын дараа ийнхүү авлаа.

Сэтгэлээ барьж чадахгүй нь. Бид даагаа нэхэж чадлаа. Бүр өөрийнх нь талбай дээр нь шүү. Маш хүнд тоглолт боллоо. Ядаж байхад эхний өргөө 24-26 -аар хожигдсон байсан. Хоёр дахь өргийг л алдсан бол өнгөрөх байлаа. Бид 25:22 -оор хожиж, тоглолтыг тэнцүүлж, гурав дахь шийдвэрлэх өрөгт 25:19-аар хүчтэй өрсөлдөгчөө нугасалж чадсан. Дөрөв дэх өрөгт Сербичүүд олигтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй бол манай баг илэрхий сэргэсэн. Үр дүнд нь 3:1-ээр хожиж, Сербийн нийслэл Белград хотод нь Европын аваргын цомыг эздээс нь булаан авлаа. Гайхалтай мэдрэмж гэж Евро-2021 АШТ-ий хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн Паоло Егону тоглолтын төгсгөлд догдолсон сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 Бид талбай дээрээ түрүүлнэ, нутаг нэтгнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байсан. Финалын тоглолтыг хожлоор эхлүүлсэн. Гэвч дараалан 3 хожигдож, цомоо алдлаа. Өөрийн улс , өөрийн нийслэлдээ финалдсан хэрнээ. Сэтгэл гунигаар дүүрч байна гэж Сербийн багийн гол тоглогч Катерина Лазович хэллээ. Харин хүрэл медалийг Туркийн эмэгтэй баг хүртлээ.

Тэд Голландын багийг 3-0 (25-20, 25-19, 25-23)-ээр буулган авснаар Европын АШТ-ээс авсан хүрэл медалийн тоогоо гурав болгон нэмэгдүүллээ.

Баярласан сэтгэлээ ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ямар ч гэсэн маш их аз жаргалыг л мэдэрч байна. Энэ зун маш их ачаалалтай байлаа. Хүрэл медальтай өндөрлөсөндөө сэтгэл хангалуун байна гэж Туркийн багийн тоглогч Гансу Озбай багийн хамт олноо төлөөлөн Sport.ru-д ярилцлага өгсөн байна.

No description available.

No description available.

No description available.

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?