ХАБИБ, ЧАМД БИ ТААЛАГДАХ АЛБАГҮЙ...(Рингний охин Селестийн хэлсэн үгнээс)

2021-09-07  

- Эмэгтэйчүүд бол байгалаасаа л эрчүүдэд зориулагдсан. Түүнийгээ л ухамсарлах хэрэгтэй. Эрчүүдийн тулалдаж буй рингэн дотор охид юугаа хийх гэж холхидгийг би огт ойлгодоггүй. Эрчүүд цусаа гартал зодолдож буй талбайд тэдэн шиг хэрэггүй хүмүүс байхгүй гэж Хабиб Россия-1 сувгаар ярьсан нь UFC-ийн охидын дургүйцлийг төрүүллээ. Үүний хариуд: - Би UFC-ийн бусад охидын адил хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр амьдралаа өөрөө авч явдаг. Энэ салбарт 15 жил хөдөлмөрлөхдөө иймэрхүү дэл сул яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурсан. Гэхдээ Хабиб дэндүүллээ. Тэр өөрийгээ хэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэдий тэр аваргын бүсийг эзэмшдэг ч, олигтой зодоонч ч биш. Ердөө л нэг бөх шүү дээ. Өрсөлдөгчөө унагаж аваад, дороо хийн дарж, боох мэхээр л ялдаг хүн. Тулаан нь сонирхол багатай. UFC-ийн ачаар богино хугацаанд хөлжсөндөө түүний толгой нь эргэж. Тэгэж ярьбал бид зүгээр л нэг самбар өргөж холхисон ямар ч хэрэггүй охид биш. Хатууг зөөллөж, гоо сайхныг мэдрүүлж, хайрыг татсан үйлдлээрээ тулааны урлагт хувь нэмэр оруулж, салбарынхаа хөгжлийг урагшлуулсан үнэ цэнтэй хүмүүс. Хабиб шиг хүмүүс бидний оролцоотойгоор мандаж, огцом хөлждөг. Харин бид өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө амьдардаг. 15 жилийн үнэнч хөдөлмөрөө Хабиб шиг бүдүүлэг эрээр гутаалгах хүсэл алга. Бид бол түүний бодож буй шиг эрвээхэй биш. Энэ 15 жилд би юу бүтээснээ Та бүхэнтэй зах зухаас нь хуваалцая. 1. Хувь заяаныхаа эзэн болж чадсан. Санхүүгийн эрх чөлөөтэй эмэгтэй болсон. 2.Хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн эзэн болсон. Гурван том үл хөдлөх хөрөнгө худалдан авсны нэг нь Лос-Анжелост бий. Тэгэхээр над шиг хөдөлмөрч охидыг хэнд ч хэрэггүй хүн гэж хэлэх нь бодит үнэнд үл нийцнэ. Бид аз жаргалыг бие, сэтгэлээрээ мэдэрч амьдардаг. Үнэндээ, Хабиб чамд би таалагдах албагүй. Харин чи, над шиг рингний охиныг өлмийг үнсэж, насаараа талархах ёстой. Рингний охин Селеста ингэж постолжээ.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bokiin beelii:habibiin zow em hun em huneeree baih heregtei tulaanii sport n em huniig araatan shinjtei bolgoj bainashd 2021-09-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?