ДАШТ-2022"-Д ЕВРОП ТИВЭЭС 13 БАГ ОРОЛЦОНО

2021-09-09  

Европын багууд 10 хэсэгт хуваагдан 13 эрхийн төлөө өрсөлдөж байна. Хэсгээ тэргүүлсэн 10 баг шууд шалгарах бол, хэсэгтээ хоёрдугаарт эрэмблэгдсэн хамгийн сайн үзүүлэлт бүхий 6 баг дагах тоглолт хийж, ялсан 3 баг нь нэмэгдэх юм. Одоогоор, хэсгийн эхний 6 тоглолтонд нэг ч оноо алдаагүй Дани, Бельги, нэг ч хожигдолгүй Испани, Итали, хэсгээ итгэл төгс тэргүүлж буй Герман, Франц, Англи зэрэг багууд ДАШТ-2022 тэмцээнд шалгарахад улам ойртлоо. Хэсэгтээ оноо тэнцүү Орос-Хорват, Голланд-Норвегийн ялагч нь өөр хоорондын тоглолтоос хамаарах нь тодорхой боллоо. Хэсгийн тойргийн 6 дахь тоглолтонд Английн багтай 1:1-ээр талбай дээрээ тэнцсэн Польшийн шигшээ баг хэсэгтээ 2 дугаар байранд орох, улмаар нэмэлт тоглолт хийж ДАШТ-д өчүүхэн боломжоо хадгалж үлдлээ.

Маш чухал нэг оноог халаасаллаа. Хэдийгээр хэсэгтээ 3-д эрэмблэгдэж буй ч үлдсэн бүх тоглолтоо хожих боломж бидэнд бий. Тэгэж байж нэмэлт тоглолтонд оролцоно гэж Байер Мюнхен багийн довтлогч, Польшийн шигшээ багийн гол тулгуур Роберт Левандовский хэллээ.

 Тоглолтын сүүлчийн минутанд гоол алдаж тэнцлээ. Левандовскийг бид сайн хамгаалсан ч, түүний гоолын дамжуулалтыг тасалж чадсангүй. Гэхдээ сэтгэл хангалуун байна. 6 тоглохдоо 5 хожиж, 1 тэнцлээ. Арын өрсөлдөгчөөсөө 5 оноогоор тасарсан. Бид ДАШТ-2022-д энэ янзаараа төвөггүй шалгарах болно гэж Английн шигшээ багийн төлөө 41 дэх гоолоо оруулсан Харри Кэйн BBC спорт сувагт сэтгэгдлээсээ хуваалцав.

No description available.

No description available.

No description available.

Э.ЛХАГВА
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?