СОЛКЖАЙЕР: РОНАЛДО БОЛ ГЭЭГДЭХ, ХАЯГДАХ ТОГЛОГЧ ОГТ БИШ...

2021-09-14  

Ньюкастле багийг 4:1-ээр хожиход Роналдо эхний хоёр гоолыг орууллаа.Тэр бол топ тоглогч, мэргэн бууч гэдгээ МЮ багийн төлөө дахин тоглохдоо л баталлаа. Роналдог авахын төлөө яагаад зүтгэснийг удахгүй Та бүгд ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Тэр бол ердийн нэг тоглогч биш. Хэдийгээр тэрбээр 36 настай ч биеийн хөгжил, хурд, хүчээр 19 настай Мэйсоноос дутахгүй. Роналдо ирснээр МЮ баг улам хүчирхэгжсэн. Түүн шиг өндөр түвшний тоглогч багт тоглох болсноор багийн уур амьсгал эрс өөрчлөгдөж, түвшин ч дээшилсэн. Багийн залуу тоглогчдын хувьд ч даган дуурайх манлайлагчтай болсон. Дөрвөн тойргийн дараа Премьер Лигийг тэргүүлж эхэлсэн бидний хувьд манлайллаа алдахгүйг улам хичээнэ. Кристиано Роналдо ирснээр МЮ олон жил хүлээсэн цомоо өргөх болно гэдэгт итгэлтэй байна гэж МЮ багийн дасгалжуулагч Солкжайер ВВС спортод ярилцлага өглөө.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?