18 НАСТАЙ ЭММА РАДУКАНИ USA-OPEN- Д ТҮРҮҮЛЛЭЭ

2021-09-14  

Канадын Лилиях Фернандесийг 6:4, 6:3-ын харьцаагаар финалд ялсан Английн 18 настай Эмма Радукани USA-OPEN-д түрүүллээ. Тэрбээр Их дуулгын тэмцээнд хоёр дахь удаагаа оролцохдоо л анхны Их дуулгын цомоо өргөсөн ховорхон амжилтын эзэн болов. Мөн Их дуулгын хоёр дахь цомыг өргөсөн Англи эмэгтэй гэж түүхэнд бичигдлээ. Одоогоос 44 жилийн тэртээ 1977 онд Уймбэлдоны нээлттэй Их дуулгад Английн теннисчин эмэгтэй Ваде түрүүлж байсан түүхийг өнөөдөр Эмма сөхөн санууллаа. Эммагийн хувьд маш богинохон түүхтэй нь сонирхол татам. Хэдхэн сарын өмнө, Теннисний эмэгтэйчүүдийн Холбооноос Ноттингхэм- нээлттэй тэмцээнд Радуканиг цагаан хуудсаар оролцуулсан байдаг. Түүнээс хойш , яг нэг сарын дараа буюу долдугаар сард зохиогдсон Уймбэлдоны нээлттэй Их дуулгад түүнийг мөн л цагаан хуудсаар оролцуулах эрх олгосон. Тэр нээлттэй тэмцээнд гурав дараалан ялж, шилдэг 16-д шалгарснаар мэргэжилтнүүдийн хараанд анх удаа өртсөн.USA -OPEN бол түүний хувьд ердөө л хоёр дахь Их дуулга. Их дуулгад түрүүлснээр түүний рэйтинг 150 -иас 23 дугаар луу дэвшсэн байна. - Намайг эхнээс нь дэмжсэн Та бүхэндээ баярлалаа. Та бүхний өмнө тоглоход урамтай байлаа. Бүдрэх үед минь та бүхний надад урам өгсөн алга ташилт эрч хүч өгч, ялалт байгуулахад дэм боллоо гэж тэрбээр тоглолтын төгсгөлд сэтгэгдлээсээ хуваалцав. Түүний өрсөлдөгч нь 19 настай Лилиях Фернандес : - Би мөрөөдлөө атгаад алдлаа. Мөрөөдлөө биелүүлэх, эзэн болох нь чамаас л хамаарна. Өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчийг ялж байж л чи мөрөөдөлдөө хүрнэ гэж аав минь сургадаг байсан. Би финалд хүрэхдээ өөрөөсөө хүчтэй теннисчидийг буулгаж чадсан. Харин финалын тоглолтонд өөрөөсөө сул тоглогчийг басаж, тооцоо алдсанаас болж, цомоо алдлаа. Би маш их харуусаж байна. Нөгөө талаар маш их сургамж авлаа гэж Лилиях Радукани алдаагаа дүгнэлээ.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?