Э.ЦЭНДБААТАР: ДАШТ-НД ОРЖ, ОРОСЫН ТАМИРЧНЫГ ЯЛМААР БАЙНА

өчигдөр  

МУГТ Э.Цэндбаатарыг улсын шигшээ багаас хасах шийдвэрийг Боксын холбооноос гаргасан. Тэгвэл Э.Цэндбаатарыг Монгол Улсын шигшээ багаас Боксын холбоо хасах эрхгүй, харин Биеийн тамир спортын хороо энэ шийдвэрийг гаргадаг эрх бүхий байгууллага аж. Иймд, тамирчин Э.Цэндбаатар дөнгөж сая Монголын үндэсний олимпын хороонд дэлхийн аваргад оролцох өргөлдөл бүхий хүсэлтээ өгсөн байна.

Өргөдөлд “Миний бие Э.Цэндбаатар нь 2016, 2020 олимпын наадмуудад Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Боксын 57 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медалийн төлөөх тэмцээнд эргэлзээтэй шүүлтийн улмаас хожигдсон. Есдүгээр сарын 5-нд хуралдсан Монголын боксын холбооны хурлын дараа бусдад зодуулан эрүүл мэндээрээ хохирсон байтал маргааш өдөр нь намайг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүйн тулд шигшээ багаас хасах шийдвэр гаргасан” гэжээ.

Энэ талаараа МУГТ Э.Цэндбаатар: ДАШТ-нд орж Олимпын наадамд хүрэл медалийн төлөө надтай тулалдсан Оросын тамирчныг хожмоор байна. Бас аварга болж, алтан медалийг эх орондоо авчирмаар байна. 60 кг бол миний үндсэн жин. Би жин хасч орох шаардлагагүй. Би рейтингээрээ дэлхийд хоёрт, Азидаа нэгд бичигдэж байгаа. Энэ миний хамгийн сүүлийн дэлхийн аварга байж магадгүй. Тиймээс орохыг маш их хүсч байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?