Челси баг өөрийн талбайдаа Оросын аварга Зенит багийг 1:0-ээр хожиж, Аваргуудын Лигийн "Н" хэсгийг Италийн Ювентус багтай гурван оноотойгоор хошуучилж эхэллээ.
Лукакуд би итгэж байсан. Түүний хурд, зөв цагт зөв байраа эзэлдэг мэдрэмж нь гаргуун. Хурц довтолгоон, хүчтэй, оновчтой цохилтоороо айлын хамгаалалтыг байнга доргиож, чичрээж байдаг онцлогтой. Түүний мөргөж оруулсан гоолын ачаар Аваргуудын Лигийн гараагаа амжилттай эхлүүллээ. Энэ улиралд аваргаа хамгаалах хүндхэн даалгавар бидэнд оногдсон. Үүний төлөө бүх хүчээ дайчилна.
Эцсийн эцэст ялалт байгуулах шиг сайхан мэдрэмж үгүй. Сайн тоглож болно л доо. Хоёр улирлын өмнө Парис Сан Жермен багийг удирдан маш сайн тоглолт үзүүлсэн. Францын Лигт түрүүлж, Аваргуудын Лигт финалдаж, Байер Мюнхэн багт цомоо алдсаныг санаж байна. Тэр жил нэг алхам, ганц хожил л дутсан. Дараа жил нь Челситэй хамт Аваргуудын Лигт түрүүлсэн. Харьцуулахын аргагүй хоёр өөр мэдрэмж. Өмнө нь , Майнц багийг удирдан Германы цомыг өргөж, Аваргуудын Лигт шигшээ 8, шигшээ 4 үлдсэндээ сэтгэл ханадаг тал байсан. Гэхдээ сүүлчийн алхам хийнэ гэдэг бол тэс өөр мэдрэмж юм билээ. Бүхнийг өөрчилдөг. Тэгэхээр өмнөхөө дурсах нь гол биш юм. Харин ялалт байгуулах шуналаа хадгалах хэрэгтэй. Тэр шунал бол дахин ялалт байгуулах шуналыг өдөөнө. Нөгөө л аваргын байр суурь, сэтгэл зүйгээ хадгалж чадах нь ч чухал гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель BBC спорто сувагт байр сууриа илэрхийллээ.
Э.ЛХАГВА