НИГЕЛЬСМАНЫ БАГ "БАРСЕЛОНА"-Г ХЭР СУЛАРСНЫГ НОТОЛЛОО

2021-09-17  

Өнгөрсөн улиралд 8:2 -оор Барселонаг бутниргэсэн Германы аварга Байер Мюнхен энэ удаад ч Барселона багт боломж олгосонгүй. Тэд каталоны хүчирхэг багийг талбай дээр нь 3:0-ээр дахин буулган авлаа. Тэгснээрээ энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлэх бодлоо орхисон нь дээр гэдгийг Барселона багт санууллаа.

Барселона бол маш хүчирхэг баг. Мессигүй ч тэднийг басаж үл болно. Өмнө нь бүх довтолгоо нь Мессигээр дамждаг байсан бол одоо түүний үүргийг олон тоглогч хувааж авсан нь анзаарагдлаа. Довтолгоо нь осолтой баг. Тиймээс бид арын хамгаалалтаа бэхжүүлж, довтолгоогоо хөгжүүлсний үр дүнд амжилтанд хүрлээ гэж Байер Мюнхэн багийг энэ улирлаас удирдаж буй Нигельсмэн Цайтунг сонинд ярилцлага өглөө.

Байер Мюнхэн багт аз тохиосон. Тэд биднээс илүү байж чадаагүй. Эхний үед тэдний оруулсан "азын" гоол л тоглолтын хувь заяаг шийдчихлээ. Айлын тоглолт сэргэж, манайх унасан. Үр дүнд нь хоёрдугаар хагаст 2 гоол нэмж алдлаа. Энэ бол сургамж. Гэхдээ л хэсгийн үлдсэн өрсөлдөгчдөө хожиж хасагдах шатанд Барселона шалгарна гэдэгт би эргэлзэхгүй байна гэж Барселона багийн дасгалжуулагч Кууман хэллээ.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?