РОНАЛДО МЮ БАГИЙН ХАМТ АВАРГУУДЫН ЛИГИЙН ЭХНИЙ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ

2021-09-17  

Швейцарийн " Young boys" багт 2:1-ээр Манчестер Юнайтед баг хожигдож, Аваргуудын Лигийн гараандаа бүдэрлээ. Эхний хагаст Роналдо гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан ч, Швейцарийн " Залуу хөвгүүд" араас нь 2 гоол оруулж багтаа маш чухал 3 оноог халаасаллаа.

Өнгөрсөн улиралд Евро Лигийн финалд биднийг хожсон Вильярил, Италийн Аталанта багуудтай хэсэгтээ таарсан. Хамгийн сул багтаа хожигдлоо. Үлдсэн тоглолтондоо хянуур хандах хэрэгтэй боллоо. Хэсгээс шалгарахын тулд дор хаяж 10-12 оноо авах шаардлагатай. Дараачийн хоёр тоглолтоо талбай дээр хийх нь бидэнд.давуу тал үүсгэнэ. Хэрвээ энэ хоёр тоглолтонд алдаа гаргах юм бол хэсгээсээ шалгарахад эргэлзээтэй болно. Тиймээс энэ хоёр тоглолтонд маш няхуур хандана гэж гараандаа бүдэрсэн МЮ багийн дасгалжуулагч Солкжайер тактикаасаа хуваалцлаа.

 

Ц.БАТ-ЭНХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?