М.ПОЧЧЕТТИНО: МБАППЕГИЙН БЭРТЭЛ ХЭР ХҮНД БОЛОХЫГ ХАРААХАН ТОГТООГООГҮЙ

2021-09-17  

- Бельгийн " Брюгге" багтай 1:1-ээр хайнцсан тоглолтын 51 дэх минутанд Мбаппе бэртсэн учир түүнийг суулгасан. Мбаппегийн бэртэл хэр хүнд болохыг эмч нар хараахан тодорхойлж амжаагүй байна. Энэ тоглолтын үр дүнд сэтгэл маш дундуур байна. Бид хожно, 3 оноо авна л гэж Бельгийг зорьж ирсэн. Харамсалтай нь, зорилгодоо хүрч чадсангүй. Харин тэд биднээс оноо салгаж чадлаа.

Месси, Неймар, Мбаппе гэсэн довтолгооны гурвал хараахан бие биенээ сайн ойлголцож чадахгүй байна. Юуны өмнө тэдний ойлголцлыг сайжруулж, нэг багийн тоглолтонд оруулах нь бидний гол даалгавар болоод байна. Энэ тоглолтын гоолын дамжуулалтыг өгсөн Мбаппе бэртсэн нь багийн ирээдүйг тун бүрхэг болголоо. Гэмтэл нь хөнгөн байгаасай л гэж залбирч байна гэж дасгалжуулагч Поччеттино уг тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Парис Сан Жермен баг энэ сарын 28-д хэсгийг 3 оноотой тэргүүлж буй Манчестер Сити багийг талбайдаа хүлээн авна.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?