ДЭЛХИЙН АШТ-Д ОРОЛЦОХ БОКСЧИД

2021-09-17  

2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Серби улсын Белград хотноо зохиогдох ДАШТ -д Монгол улсаас оролцох 9 боксчинг МБХ өмнө нь сонгон шалгаруулсан байсан. Уг сорилтонд Цэндбаатарыг оролцуулаагүй байсан аж.

- 48 кг: ОУХМ Г.Ган-Эрдэнэ

- 51 кг: ОУХМ Х.Энхмандах

- 54 кг: Э.Баярсайхан

- 57 кг : Б.Буяндалай

- 60 кг: О.Тулга

- 63 кг: Б.Төгөлдөр

- 67 кг: Б.Чинзориг

- 71 кг: О.Бямба- Эрдэнэ

- 75 кг: Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ

Есөн жинд шалгарсан дээрхи боксдын хамт сорилтонд амжилттай оролцсон 22 тамирчин ДАШТ-ний цугларалтанд гарсан байна. Боксын холбооноос Цэндбаатарт сүүлчийн боломж олгож, спарринг хийх эрх олгосон учир тэр цугларалтанд хамрагдах болов. ДАШТ-ын цугларалтын үр дүнг хэлэлцэж, боксын нэг, хоёрдугаар шигшээ багийг албан ёсоор зарлах болно гэж тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар өмнө нь мэдэгдсэн.

Энэ ДАШТ -д оролцох хамгийн өндөр настай боксчиноор У.Мөнх-Эрдэнэ тодорсон. У.Мөнх-Эрдэнэ нь тухайн цагтаа мөн л Цэндбаатарын адил Боксын Холбооны удирдлагуудтай сөргөөцөлдөн тэмцэлдэж байж Лондонгийн олимпод оролцсон. Тэр олимпоос хүрэл медаль хүртсэн Мөнх-Эрдэнэ нь 2009 оны Милан болон 2013 оны Алматагийн дэлхийн аваргын хошой хүрэл медальтай туршлагатай тамирчин юм.

Энэ удаагийн ДАШТ нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зохиогдох байсан ч, зохион байгуулагч тал гэрээгээ цуцалж, 500 мянган ам.долларыг AIBA-д төлснөөр Серби улсад эрхийг нь шилжүүлсэн байна.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:АМЖИЛТ 2021-09-19
Бокс сонирхогч:Монголын боксын холбоо ах дүү Ц.Цэрэнням .Ц.Даваацэрэн нарыг мартсан юм уу. Олимпид оролцож байсан шүү. Дандаа **** долоогч цүнх баригч хүмүүсийг шагналд тодорхойлох юм. Сайн санааны тоглолт Олимп дэлхийн аварга 2 н алинд нь орох вэ. Соц орнууд зохион байгуулсан олимп биз дээ.. тоглож шалихгүй **** долоогчид дасгалжуулаад байх юм хараад байхад. Шинэ ерөнхийлөгч УЗ ~д бокс мэддэг хүн байна уу. Нэг сэрээч ахмад боксчид их байгаа шүү 2021-09-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?