Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг Допингийн төвөөс тогтоосон. 2019, 2020, 2021 он дамнасан маргаан эцэслэгдэж, улсын наадамд (2019) түрүүлсэн Н.Оюунболдын түрүүг хүчингүй болгож цолыг нь хураасан байна. Харин түрүү бөхийн бай болох Тоёото Ланд Круйзер-200 авто машиныг хэрхсэнийг одоогоор хэлж мэдэх хүн алга.
2019 оны Улсын баяр наадмын даваануудад Н.Оюунболдод унасан бөхчүүдийн давааг нэгээр ахиулж, цол, чимгийг олгох шийдвэр гарлаа. Ингэснээр Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, "Увс нуур" бөхийн дэвжээний бөх Монгол улсын аварга Н.Батсуурийг 2019 оны Улсын наадамд түрүүлснээр тооцож, Монгол улсын даян аварга цолыг олгох боллоо. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт “Улсын начин” цолыг нөхөн олгоно.
- Энэ тухай саяхан л мэдлээ. Даян аварга цолонд хүрсэндээ маш их баяртай байна. Олон жил барилдсаны үр дүн гарлаа. Маргаантай асуудал нэг тийшээ болсон нь чухал. Сэтгэгдэл өндөр байна гэж сайхан байна” хэмээн шинээр мэндэлсэн Монгол Улсын Даян аварга Н.Батсуурьтай сэтгэгдлээсээ хуваалцлаа.