П.ГВАРДИОЛЛА: 5 ЖИЛ НАМАЙГ ОЙЛГОЖ ЧАДААГҮЙ ХҮМҮҮСЭЭС БИ УУЧЛАЛ ГУЙХГҮЙ

2021-09-21  

 Би цэнгэлдэхийг дүүргэ гэж хэнээс ч шаардаагүй. Тоглолтонд 85 ч байна уу, ердөө нэгхэн зуун хөгжөөн дэмжигч ирлээ ч би чамлахгүй. Гэхдээ л өөрийн талбай дээрээ тоглож байгаа нөхцөлд багийн хувьд хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг маш чухал. Аль болох олон тоглогч ирсэн, цэнгэлдэх дүүрснийг харсан хэн ч урамтай тоглодог.

Өнгөрсөн удаад Германы Лейпциг багтай тоглоход цэнгэлдэхийн 75 орчим хувь л дүүрсэн байсан. Үүнийг хараад би илүү олон хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэхэд ирэхийг уриалсан. Цөөн үзэгч ирлээ гэж огт гомдоллоогүй. Үүнийг зарим нэг нь дутуу ойлгосон бололтой. Тиймээс Манчестер Сити багт ажилласан 5 жилийн хугацаанд намайг ойлгож чадаагүй хүмүүсээс би уучлалт гуйхгүй гэж Пеп Гвардиолла бардам хэлсэн.

Харин Сауфпхэмптон багтай тоглоход цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрсэн. Харамсалтай нь, 52 мянга 698 хөгжөөн дэмжигчдийн өмнө МСИ баг хуурайгаар тэнцсэн.

Тоглолт болж өгөхгүй тохиолдол бүрт би сэтгэл санаагаар унадаг. Хөгжөөн дэмжигчид сайн тоглолт, хожлыг л үзэхээр цэнгэлдэхэд ирдэг. Энэ хүслийг нь биелүүлж чадаагүй тохиолдолд би өөрийгөө л буруутгадаг гэж Пеп Гвардиолла бурууг өөртөө тохлоо.

No description available.

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?