БАРСЕЛОНА БАГ ЮРГЕН КЛОППЫГ "ОНИЛЖЭЭ"

2021-09-23  

Өнөөгийн дасгалжуулагч Роналд Куймэний ажлын үр дүнд "Барселона" багийн ерөнхийлөгч сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Ялангуяа Аваргуудын Лигийн хэсгийн эхний тоглолтонд Германы Байер Мюнхэн багт талбай дээрээ 0:3-оор хожигдсон нь хөгжөөн дэмжигчдийн ч, түүний дургүйцлийг улам хөгжөөсөн. Лапорте дасгалжуулагчаас тайлбар шаардсан.

-Би ерөнхийлөгч Лапортэд тэр бүхнээ тайлагнах албагүй. Тэр дэндүү ихийг шалж байна. Надад ажиллах нөхцөл олго. Аваргуудын Лигийн эхний хожигдол юуг ч шийдэхгүй. Бид хэсгээсээ шалгарах болно гэхээс өөр тайлбарыг Куймэн хэлж чадаагүй. Ийнхүү багийн ерөнхийлөгч, дасгалжуулагч нарын дунд харьцааны том ангал үүссэн байна.

Куймэнийг өөрийнхээрээ "гүрийх" зуур Лапорте Барселона багийг удирдах дараагийн дасгалжуулагчийн эрэлд морджээ. Одоогоор түүний хараа Клопыг онилсон болохыг Испанийн хэвлэлд бичих болов. Гэхдээ Клопыг ирэх зунаас нааш авч чадахгүй, Роналд Куймэнийг ч өнөөдөртөө халж чадахгүй аж. Багийн зүгээс Клопптой холбогдож, 3 жилийн хугацаанд, 36 сая евро төлөх саналыг Клоппод хүргүүлж амжжээ. 2024 оны долдугаар сард гэрээний хугацаа дуусмагч Ливерпуль багийг орхино гэдгээ мэдэгдсэн Клопп ирэх зун Ла Лигт очих нь юу л бол Английн "SUN" сонин бичжээ.

Ямар ч гэсэн Ливерпулийг Премьер Лигийн аварга, Аваргуудын Лигийн аварга, Супер цомын аварга, Тив хоорондын цомын аварга болгосон Клоппын амжилтаа үргэлжлүүлэх дараагийн талбар нь Ла Лиг болох нь ойлгомжтой болж эхэллээ.

 

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?