Т.БОЛОРТУУЛ АРМИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР ШАЛГАРЛАА

2021-09-24  

ОХУ-ын нийслэл Москва хотноо Дэлхийн армийн 58 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүчээ сорьж буй ОУХМ Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар шалгарлаа.

Ази тивийн аварга Т.Болортуул, мөнгө медалийн төлөөх тулаанд Беларусийн тамирчин Б.Галинатай ширүүн өрсөлдсөний эцэст 3:2-оор ялж шигшээ тулаанд үлдлээ.

Мөн Монголын эрэгтэй боксчдоос 52 кг-д Х.Энхмандах, Азербайжаны тамирчинг ялж медалийн болзол хангажээ. Энэ удаагийн армийн ДАШТ-д 36 орны 231 тамирчин 10 жинд хүч үзэж байгаа юм.

Даваа гарагт /2021.09.20/ эрэгтэй 56 кг-д Азийн тивийн аварга Х.Энх-Амар Бразилын тамирчин Габр Насчиментог, 60 кг-д О.Тулга Шри Ланка улсын тамирчин Жеванта Тисханка Бамунуг тус тус ялсан билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?