ОХУ-ын нийслэл Москва хотод зохиогдож буй боксын Армийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хархүүгийн Энхмандах, Хархүүгийн Энх-Амар нар хүрэл медалийн болзол хангасан бол Энхмандахын эхнэр Болортуул мөнгөн медаль хүртсэн.
Ийнхүү нэг гэр бүлийн 3 боксчин Армийн ДАШТ-ээс медаль хүртсэн шинэ түүхийг монголчууд бичлээ. Энх-Амарч Энх-Мандахын хувьд медалийн өнгийг хувиргах тулаан хийх юм байна. Мөн Цэндбаатартай ирэх сарын 03-нд спарринг хийх Тулга ч медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан.