Английн нэр хүндтэй Карабао цомын гуравдугаар тойргийн тоглолт өндөрлөлөө. Шигшээ 16-д Ливерпуль, Челси, Тоттенхэм, Манчестер Сити , Арсенал зэрэг Их-5 шалгарсан бол Вест Хэмд 1:0-ээр хожигдсон Манчестер Юнайтед тэмцээнийг гурвын даваанаас орхилоо. Роналдог тоглуулалгүй хожигдсоны улмаас дасгалжуулагч Солзжайер ихээхэн шүүмлэлд өртөж эхлэв.
Хөлбөмбөгийн улирал дөнгөж эхэлж байна. Карабао цомд Роналдог оруулаагүй нь хүчээ гамнах бодлого юм. Түүнийг тоглолт бүрт алгасалгүй оруулж болохгүй. Роналдо 25 настай биш. Тэр 36 настай. Тэгээд ч Манчестер Юнайтед бол ганцхан тоглогчтой баг биш. Түүнийг суулгаж болно. Цаашдаа бүтэн 90 минут тоглуулж болохгүй. Тиймээс түүнийг сэлгээний суудалд суулгах болно. Премьер Лиг дөнгөж гараандаа явна. Аваргуудын Лигийн хэсгийн тоглолт эхэлсэн. Өөрөөр хэлбэл урт зам биднийг тосож байна. Бид хүн хүчээ зөв хуваарилах ёстой гэж Солзжайер BBC - д ярилцлага өгөхдөө хариуллаа.
Харин Ливерпуль, Челси, Арсенал, Тоттенхэм, Манчестер Сити Английн топ-5 баг Карабао цомын аваргын дөрөвдүгээр раундад дэвшив. Уг цомын өнгөрсөн улирлын аварга Манчестер Сити баг Манчестер Юнайтед-ыг унагасан Вест Хэм багтай дараагийн тойрогт таарсан байна.