УКРАИНЫ ДЭЭД РАДА ОЛИГАРХУУДЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ БАТАЛЖЭЭ

2021-09-25  

Украины Дээд Рада "Нийгмийн амьдралд эдийн засаг, улс төрийн жин ихтэй хүмүүсийн хэт их нөлөөтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын аюул заналтай тэмцэх тухай" нэртэй хуулийг хоёр дахь хэлэлцүүлгээрээ баталжээ. 

Багагүй маргаан дагуулсан уг хуульд олигархуудын бүртгэл хийхээр тусгасан байна. Хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэт их нөлөөтэй, улс төрийн амьдралд хэт их оролцоотой, монополь эрхтэй компаниуд эзэмшдэг, 83 сая ам.доллароос их хөрөнгөтэй хүмүүсийг олигарх хэмээн тодорхойлж бүртгэлд оруулах юм. 

Түүнчлэн энэ бүртгэлд багтсан иргэдийг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд дэмжлэг хандив үзүүлэхийг, томоохон хувьчлалд оролцохыг, улс төрийн аливаа уриа лоозон сурталчилж, дэмжих ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон байна. 

Мөн хуульд заасан тодорхойлолтуудын дагуу бүртгэлд нэр нь багтсан иргэд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх үүрэг хүлээнэ. Бүртгэлийг Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл хийх аж. 

 

Эх сурвалж: КИЕВ. /Ukrinform/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?